Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар, Газрын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэн дараах шийдвэрүүдийг гаргалаа.
Тодруулбал, хот суурин газарт газар олгох үйл ажиллагааг бүрэн цахим хэлбэрт шилжүүлэхээр шийдвэрлэв. Ингэснээр газар олголтын үйл явц ил тод, нээлттэй болж, авлигаас ангид, шударга тогтолцоо бүрдэх ач холбогдолтой юм.
Мөн малчин өрхөд өвөлжөө, хаваржааны зориулалтаар 1 га хүртэлх газрыг эзэмшүүлэх асуудлыг анх удаа хуульчлахаар тусгажээ.
Үүнээс гадна газар тариалангийн бүс нутагт тогтвортой ажиллаж, амьдарч байгаа иргэдэд гэр бүлийн хамтын хэрэгцээнд зориулан үр тариа, хүнсний ногоо тариалах 5-100 га хүртэлх газрыг давуу эрхээр эзэмшүүлэх зохицуулалтыг төслийн хүрээнд тусгасан байна.
Газрын хуулийн төсөл Засагийн газар хэлэлцлээ. Хот суурин газарт газар олгох ажиллагаа бүрэн цахим болгох...
Хуваалцах:
ШИНЭ МЭДЭЭ
1 долоо хоног
Цаг үеийн анализ #1
АН-ын бүлэг завсарлага авснаар төсөв хэлэлцэх УИХ-ын чуулган түр саатаад байна
1 сар
Онгоцны ослоос амьд үлдсэн онгоцны үйлчлэгчээ хийсээр байх болно гэв
Ослоос долоон сарын дараа дахин онгоцонд сууж, яг тэр Токио–Осака чиглэлээр ниссэн байна.
1 сар
Менежерийн буруу шийдвэр хоёр ажилтны аминд хүрэв
Японы AEON Mall Kumamoto худалдааны төвд үйл ажиллагаа явуулдаг Habita нэртэй гоо сайхан, гэр ахуйн барааны дэлгүүрийн о...
1 сар
Орон нутгийн замын төлбөрийг 10 дахин нэмэгдүүлж 10 мянга болгохыг эсэргүүцэх өргөдөлд гарын үсэг цуглуулаад эхэлжээ
Замын чанарыг сайжруулах, засвар арчлалтыг тогтмолжуулах шаардлагатайг иргэд ойлгож байгаа. Гэвч аливаа төлбөр, хураамжи...
1 сар
Испанийн Сеутад олон мянган цагаач нэвтрэхийг оролдож, олон хүн амиа алджээ
Испанийн хойд Африк дахь автономит нутаг Сеута хотод Мароккогоос олон мянган цагаач Испанийн нутаг дэвсгэрт нэвтрэхийг о...
Сэтгэгдэл (0)
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Эхний сэтгэгдэлээ үлдээнэ үү!