Дэлхийн 2-р дайны үеэр буюу 1941 оны 7-р сард Сталины ууган хүү Яков нацистуудад олзлогдсон бөгөөд 1943 онд Германы талаас түүнийг олзны генералаар солих санал тавьжээ. Харин Сталин "Бид цэргүүдийг генералаар сольдоггүй" гээд эрс татгалзсанаар хүү нь хөсөр хаягдаж, Германы хорих лагерьт амиа алджээ.
Мөн 1928 онд Яков санваартны охинтой гэрлэх хүсэлтэйгээ хэлэхэд Сталин шашныг эсэргүүцэн зөвшөөрөөгүй байна. Цөхөрсөн Яков цээж рүүгээ буудан амиа хорлохыг оролдоод амьд үлдэхэд Сталин өрөвдөхийн оронд "Энэ хүү эгцхэн буудаж ч чадахгүй юм" хэмээн тохуурхан өнгөрчээ.
Түүнчлэн 1942 оны өвөл 16 настай охин Светлана нь кино найруулагч Алексей Каплерт дурлахад тэдний харилцааг хүчээр тасалсан байдаг. Охинтой нь болзож уурыг нь хүргэсний төлөө Сталин өөрийн биеэр тушаал буулгаж, 1943 онд Каплерт "Зөвлөлтийн эсрэг ухуулга хийсэн" гэх хилс хэрэг тохон хөдөлмөрийн лагерьт таван жил хорих ял оноосон нь хожим ил болжээ.
Сэтгэгдэл (0)
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Эхний сэтгэгдэлээ үлдээнэ үү!