📅 🌤️ УБ °C Үүлэрхэг
Валютын ханш:
USD 3,420 +7.50 EUR 4,173 -3.78 JPY 23.45 +2.10 GBP 4,890 +5.20 CNY 528 0.00 KRW 2.87 -1.25 RUB 38.50 +4.30 CHF 4,350 0.00 USD 3,420 +7.50 EUR 4,173 -3.78 JPY 23.45 +2.10 GBP 4,890 +5.20 CNY 528 0.00 KRW 2.87 -1.25 RUB 38.50 +4.30 CHF 4,350 0.00

Монгол өв соёл, танин мэдэхүй: Дэлхийд ховор хос бөхт Монгол тэмээний онцлог

Дэлхийн нийт тэмээний 90 хувийг нэг бөхт тэмээ, 10 орчим хувийг Монгол угшилтай хоёр бөхт тэмээ эзэлдэг юм. Хоёр бөхний өөх нь өвс тэжээл ховор үед эрчим хүч ялгаруулж, дулаан үүсгэн, эрс тэс уур амьсгалд дасан зохицох нөхцөлийг бүрдүүлдэг байна. Тэмээ таана, баглуур, бударгана, хөмүүл зэрэг говийн ургамлаар хооллож, өдөрт дунджаар 5 кг орчим тэжээл иднэ. Өвлийн шуурганд гэдэс цатгалан бол хэвтэж, эрчим хүчээ хэмнэдэг онцлогтой. Тэмээний үр төлийг ботго гэнэ. 35-45 кг жинтэй төрж, 1-2 цагийн дотор хөл дээрээ босон эхийгээ хөхнө. Тэмээний сүү амин дэмээр баялаг, үхрийн сүүнийхээс 3-5 дахин их уураг, с амин дэмийн агууламжтай, лактоз харьцангуй бага. Мөн кальци, төмөр, цайр, В бүлгийн аминдэм агуулдаг. Монголчууд тэмээний сүүгээр хоормог исгэн хэрэглэдэг уламжлалтай. Исгэлтийн явцад ашигтай бичил биетэн (пробиотик) үүснэ. Хоормог нь ядаргаа тайлж, хаван бууруулж, тамир тэнхээ тэтгэх ач холбогдолтой. Монголчууд олон зуун жилийн турш хоормогоор зочин гийчнийг дайлах, баяр ёслолын уламжлалт ундаа болгон хэрэглэж ирсэн заншилтай. Тэмээний мах уураг өндөр, тослог багатай, төмөр, цайр, В бүлгийн аминдэмээр баялаг. Үхрийн махтай төстэй ч илүү ширхэглэг бүтэцтэй. Хоёр бөхт тэмээ дунджаар 150-250 кг ачаа тээвэрлэх хүчин чадалтай. Ачааг сайтар бэхэлсэн үед 300 кг хүртэл ачааг тээвэрлэх боломжтой гэж үздэг. Эрт цагт Төв Азийг дайран өнгөрдөг Торгоны замаар худалдаачид тэмээн жин үүсгэн давс, цай, торго, арьс шир, ноос ноолуур зэрэг бараа бүтээгдэхүүнийг зөөвөрлөдөг байсан түүхтэй.

Хуваалцах:

LinkedIn

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Эхний сэтгэгдэлээ үлдээнэ үү!

ШИНЭ МЭДЭЭ

1 цаг

Бялуугаа булаацалдаад сайд нараа томилж чадахгүй байгаа МАН-ын 30,38 фракцын алиных нь зөв бэ

аль нэг фракцыг нь улс төрийн тавцангаас бүр арчиж хаявал таарна. Харин алийг нь вэ гэдэг л чухал асуудал..

Бялуугаа булаацалдаад сайд нараа томилж чадахгүй байгаа  МАН-ын 30,38 фракцын алиных нь зөв бэ
2 цаг

Бэлэн 7 сая төгрөгтэй ч 5 тэрбумын авто зогсоолтой Н.Учрал сайдын хөрөнгө орлогын мэдүүлэг

Бэлэн долоон сая төгрөгтэй ч үл хөдлөх болон бусад хөрөнгүүдээ ингэж мэдүүлжээ

Бэлэн 7 сая төгрөгтэй ч 5 тэрбумын авто зогсоолтой Н.Учрал сайдын хөрөнгө орлогын мэдүүлэг
22 цаг

Өчигдөр нойл ороод Н.Учралд загнуулж, өнөөдөр нойл орохдоо Энхтүвшинд тонгоруулсан Т.Даваадалай гэж хэн бэ

Нямбаатарын нохойд барьдаг мод шиг давхиж очоод, загнуулж тонгоруулсаар байна.

Өчигдөр нойл ороод  Н.Учралд загнуулж, өнөөдөр нойл орохдоо Энхтүвшинд тонгоруулсан Т.Даваадалай гэж хэн бэ
1 өдөр

О.Цогтгэрэлийг огцруулах саналд 15 хүн гарын үсэг зуржээ

Огцруулах

О.Цогтгэрэлийг огцруулах саналд 15 хүн гарын үсэг зуржээ
1 өдөр

Х.Нямбаатарыг огцруулах өргөдөлд 21 мянган хүн гарын үсэг зуржээ

Х.Нямбаатар нь өөрт нь чиг үүргийн дагуу хяналт тавих үүрэг бүхий Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчдөд

Х.Нямбаатарыг огцруулах өргөдөлд 21 мянган хүн гарын үсэг зуржээ