Монголын хэт холын зайн гүйгч Бямбаагийн Буджаргал БНХАУ-ын Шиамен хотноо зохион байгуулагдаж буй 10 өдрийн гүйлтийн тэмцээнд амжилттай оролцож байна. Тэмцээн эхлээд 96 цаг буюу тав дахь өдөртөө үргэлжилж байгаа бөгөөд одоогоор тэрээр 583 км замыг туулаад байна. Б.Буджаргалын хувьд энэ удаагийн тэмцээнд 1600 км гүйж, дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоох өндөр зорилго тээн уралдаж байгаа юм.
Тэрээр өмнө нь Япон, АНУ-д болсон олон өдрийн гүйлтийн тэмцээнүүдэд аваргалж, 6 өдөрт 900 гаруй км, 10 өдрийн тэмцээнд 1300 гаруй км зам туулсан бахдам амжилтын эзэн билээ. Түүний эдгээр амжилтыг "The New York Times", "The Wall Street Journal" зэрэг дэлхийн нэр хүндтэй хэвлэлүүд онцлон нийтэлж байсан түүхтэй.Шиамен тэмцээн нь олон өдрийн гүйлтээр дэлхийд танигдсан томоохон уралдаан бөгөөд Б.Буджаргалын зорилго нь Монгол хүний тэсвэр хатуужил, тууштай байдлыг дэлхийд харуулах явдал юм.
Сэтгэгдэл (0)
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Эхний сэтгэгдэлээ үлдээнэ үү!