📅 🌤️ УБ °C Үүлэрхэг
Валютын ханш:
USD 3,420 +7.50 EUR 4,173 -3.78 JPY 23.45 +2.10 GBP 4,890 +5.20 CNY 528 0.00 KRW 2.87 -1.25 RUB 38.50 +4.30 CHF 4,350 0.00 USD 3,420 +7.50 EUR 4,173 -3.78 JPY 23.45 +2.10 GBP 4,890 +5.20 CNY 528 0.00 KRW 2.87 -1.25 RUB 38.50 +4.30 CHF 4,350 0.00

Шатар тоглодог хүүхдүүд хичээлдээ 20 хувь илүү онц сурдаг

Шатрыг ерөнхий боловсролын сургуулийн хөтөлбөрт оруулсан улс орнуудад сурагчдын математик, физикийн чадвар 30 хувиар, сурлагын ерөнхий чанар 20 хувиар өсөж байгаа эерэг үзүүлэлт гарчээ. Энэхүү амжилттай туршлагыг Казахстан, Армен, Хятад, Сингапур зэрэг улсууд "Chess in School" хөтөлбөрөөр дамжуулан хэрэгжүүлж байна. Шатрын спорт бол зөвхөн нүүдэл биш, хүний анхаарал төвлөрөлт, критикал сэтгэлгээг хөгжүүлдэг болох нь сүүлийн үеийн судалгаагаар харуулж байна. Түүнчлэн Казахстан улсад Дэлхийн сургуулийн багийн аварга тэмцээн зохион байгуулагдав. Монгол улсаа төлөөлөн Багануур дүүргийн сурагчдын баг амжилттай оролцож 26 багаас 8 дугаар байрт шалгарч, Монгол хүүхдүүдийн оюуны чадамжийг дэлхийд тамгалав. Энэхүү арга хэмжээнд Олон улсын шатрын холбооны Ерөнхийлөгч Аркадий Дворковичийн урилгаар Монголын шатрын холбооны Ерөнхийлөгч Г.Занданшатар оролцож, шатрыг ОУ-д хөгжүүлэх, шатрыг Монголын боловсролын системд нэвтрүүлэх асуудлаар санал солилцсон юм. Тэмцээний хаалтын ажиллагааны үеэр нэгэн сонирхолтой үйл явдал болсон нь тэмцээний ивээн тэтгэгч, "Фрийдом Холдинг"-ийн ТУЗ-ын дарга, Казахстаны тэргүүн тэрбумтан Тимур Турлов  Г.Занданшатарыг халз тоглолтод урьсан явдал байлаа. Г.Занданшатар цагаанаар тоглож "Итали гараа"-г сонгон авчээ. Тэрээр тоглолтын турш хурц, ширүүн довтолгоог тасралтгүй өрнүүлсээр Казахстаны тэрбумтныг буулган авлаа. Удалгүй Казахстаны шатрын холбооны Гүйцэтгэх захирал, мэргэжлийн Их мастер түүнийг тоглолтод урьсан юм. "Испани гараа"-гаар эхэлсэн энэхүү хүнд тулаанд Их мастер өргийн эхнээс ширүүн довтолгоо хийсэн бол Г.Занданшатар дунд үеэс хамгаалалтаас сөрөг довтолгоонд шилжих нарийн стратеги гаргаснаар тоглолтын санаачилгыг гартаа авсан юм. мэргэжлийн Их мастертай нэлээдгүй удаан үргэлжилсэн тулаан тэнцээгээр өндөрлөсөн нь тэмцээний эргэн тойронд хэвлэлийн анхаарлыг татлаа.  Монголын шатрын холбоо Chess in School буюу шатрыг ЕБС-ийн хөтөлбөрт оруулахаар ажиллаж буй энэ үед Холбооны Ерөнхийлөгч Г.Занданшатар, дэлхийн тэрбумтныг хожиж, мэргэжлийн их мастертай энэ зэрэгцэхүйц тоглож, сурагч хүүхдүүд 8 дугаар байранд орж оюун ухааны бяраа гайхуулсан нь Монгол шатарчдын нэр хүндийг өндөрт өргөсөн үйл явдал болов.

Хуваалцах:

LinkedIn

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Эхний сэтгэгдэлээ үлдээнэ үү!

ШИНЭ МЭДЭЭ

3 долоо хоног

Египет ДАШТ-ээс хасагдсаны дараа "шударга бус явдал" боллоо хэмээн бухимдаж, Мессид давуу байдал олгосон гэж буруутгав

Ердийн тоглолтын хугацаа дуусахад ердөө 12 минут үлдээд байх үед Египет Аргентиныг 2:0-ээр тэргүүлж, Дэлхийн аваргын түү...

Египет ДАШТ-ээс хасагдсаны дараа "шударга бус явдал" боллоо хэмээн бухимдаж, Мессид давуу байдал олгосон гэж буруутгав
3 долоо хоног

Ормузын хоолойд газрын тос тээвэрлэгч хөлгүүд халдлагад өртсөний дараа Иранд цохилт өглөө

АНУ Ормузын хоолойд газрын тос тээвэрлэгч гурван хөлөг онгоц халдлагад өртсөний хариуд Ираны эсрэг "хүчтэй цэргийн цохил...

Ормузын хоолойд газрын тос тээвэрлэгч хөлгүүд халдлагад өртсөний дараа Иранд цохилт өглөө
3 долоо хоног

Монголын ирээдүйн хөгжил мэдлэг, технологи, хиймэл оюунд суурилсан эдийн засгаас шалтгаална

Монголд авьяастай инженер, чадварлаг залуус олон бий. Дотоодын стартапууд олон улсын зах зээлд бүтээгдэхүүнээ гаргаж, ам...

Монголын ирээдүйн хөгжил мэдлэг, технологи, хиймэл оюунд суурилсан эдийн засгаас шалтгаална
3 долоо хоног

Хиймэл оюун ухааны эрэлт Японы томоохон компаниудын ашгийг зургаа дахь жилдээ дээд түвшинд хүргэнэ

Хиймэл оюун ухаан (AI)-ы эрэлт эрчимтэй өсөж буйтай холбоотойгоор Японы томоохон компаниуд 2026 оны санхүүгийн жилд цэвэ...

Хиймэл оюун ухааны эрэлт Японы томоохон компаниудын ашгийг зургаа дахь жилдээ дээд түвшинд хүргэнэ
3 долоо хоног

Фаражийг ашиг сонирхлын мэдүүлгээ бүрэн гаргаагүй байж болзошгүй хэргээр шалгуулахаар хүсэлт гаргажээ

Их Британийн цагаачлалын эсрэг байр суурьтай Reform UK намын тэргүүн Nigel Farage-ийг хүлээн авсан ашиг тус, дэмжлэгээ б...

Фаражийг ашиг сонирхлын мэдүүлгээ бүрэн гаргаагүй байж болзошгүй хэргээр шалгуулахаар хүсэлт гаргажээ