📅 🌤️ УБ °C Үүлэрхэг
Валютын ханш:
USD 3,420 +7.50 EUR 4,173 -3.78 JPY 23.45 +2.10 GBP 4,890 +5.20 CNY 528 0.00 KRW 2.87 -1.25 RUB 38.50 +4.30 CHF 4,350 0.00 USD 3,420 +7.50 EUR 4,173 -3.78 JPY 23.45 +2.10 GBP 4,890 +5.20 CNY 528 0.00 KRW 2.87 -1.25 RUB 38.50 +4.30 CHF 4,350 0.00

Өв залгамжлах журам ба шүүхэд хандах тухай

Нас барсан этгээдээс өв хөрөнгө залгамжлах хүсэлт гаргахдаа дараах материалыг бүрдүүлнэ.

 1. Өв залгамжлах эрхийн гэрчилгээ олгохыг хүссэн хувийн хүсэлт бичих.

2. Иргэний хуулийн 532.1-д зааснаар өвлөгдсөн эд хөрөнгийг өв залгамжлалд оролцсон бүх өвлөгчид хэлэлцэн тохиролцож өвлөгч бүрт оногдвол зохих хэмжээгээр хуваарилаж хийсэн хэлцэл.

 3. Баг, хорооны Засаг даргаас олгосон тодорхойлолт. 

4. Нас барсан тухай гэрчилгээ /сураггүй алга болсонд тооцсон, нас барсан гэж зарласан бол шүүхийн шийдвэр/ 

5. Өвлөгдөх эд хөрөнгийг өмчлөх эрхийг нотлох бичиг баримт /эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тээврийн хэрэгслийн гэрчилгээ, хадгаламжийн дансны дэвтэр гэх мэт/ 

6. Холбогдох лавлагаа, түүнийг олгосон байгууллагын нэр, огноо, дугаар /гэрлэж байгаагүй, төрсөн, нас барсан, үрчилсэн, гэрлэлтийн тухай лавлагаа, хүн амын тооллогын лавлагаа гэх мэт/

 7. Хууль ёсны өвлөгч болохыг нотлох /иргэний үнэмлэх, гэрлэлтийн гэрчилгээ,төрсний, үрчилсний гэрчилгээ бусад бичиг баримт/ Материал бүрдүүлэн нотариатчид хандана.

Өвлөгчид хөрөнгө эрхийг тэнцүү авахаар хууль зохицуулсан боловч Иргэний хуулийн 532 дугаар зүйлд өвлөгч нар маргахгүй бол хоорондоо харилцан тохиролцож өвлөх боломжтой, хэрэв маргаан гарвал шүүхээр өвийн хэмжээг тогтооно.

Өв залгамжлал гэдэг нь хүний нас барсны дараа түүний эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг хуульд заасан журмын дагуу бусдад шилжүүлэх үйл явц юм.

Үүнийг Монгол Улсын Үндсэн хууль болон Монгол Улсын Иргэний хууль-д тулгуурлан зохицуулагддаг бөгөөд иргэн шударгаар олж авсан хөрөнгөө өвлүүлэх, өвлөх эрхтэйг баталгаажуулдаг.

Иргэн амьд ахуйдаа гэрээслэл үлдээсэн бол гэрээслэлд нэр заасан хүнд нь хөрөнгө нь өвлөгдөнө. Харин иргэн амьд ахуйдаа гэрээслэл үйлдээгүй бол түүний хөрөнгө, эрхийг “хуульд зааснаар өвлөх” журам хэрэгжинэ.

Өвийг албан ёсоор авахын тулд өвлөгч нь нотариатчаас өв залгамжлах эрхийн гэрчилгээ авна.

Үүний тулд:

·       Нас барсны гэрчилгээ

·       Өмчлөх эрхийн бичиг баримт

·       Төрөл садны холбоог нотлох баримт

·       Оршин суугаа газрын тодорхойлолт зэрэг шаардлагатай материалыг бүрдүүлнэ.

Мөн өвлөгчид хоорондоо тохиролцож хөрөнгийг хэрхэн хуваахаа шийдэж болно. Хэрэв санал зөрөлдвөл шүүх тухайн маргааныг шийдвэрлэж, өвийн хэмжээг тогтооно.

Товчхондоо, хууль ёсны өв залгамжлал нь гэрээслэл байхгүй үед иргэдийн эрх ашгийг хамгаалж, хөрөнгийг шударгаар хуваарилах зорилготой нарийн зохицуулалт бүхий тогтолцоо юм. Хамгийн чухал нь хугацаандаа хүсэлт гаргах, шаардлагатай баримтаа бүрдүүлэх, мөн боломжтой бол өвлөгчид харилцан ойлголцолд хүрэх хэрэгтэй байдаг.

Дээр заасан хууль ёсны өвлөгч нь өвлүүлэгч буюу нас барсан этгээдтэй нэг хаягт оршин суудаггүй байсан бол тухайн өв хөрөнгийг хүлээн авах хүсэлтээ өвлүүлэгчийн нас барсан өдрөөс хойш 1 жилийн дотор нотариатчид гаргаж бүртгүүлнэ.

Харин нэг хаягт оршин суудаг байсан бол тухайн хүсэлтийг гаргах шаардлагагүй юм. Хүсэлт гаргаагүй бол өв хүлээн авахаас татгалзсан гэж үздэгийг анхаарах нь зүйтэй. Түүнчлэн, өв хөрөнгийг хүлээн авахаас татгалзах хүсэлтээ өвлүүлэгчийг нас барсан өдрөөс хойг гурван сарын дотор нотариатчид гаргаж бүртгүүлнэ.

Хэд хэдэн өвлөгчид байгаа тохиолдолд холбогдох өв хөрөнгийг хуваарилах тухай хэлцлийг нотариатаар гэрчлүүлэх боломжтой. Харин эвийн журмаар харилцан тохиролцоогүй бол тухайн өвийн маргааныг шүүхээр хянан шийдвэрлүүлэх юм.

Ингэхдээ өвлөнө гэдэгт зөвхөн өв ба түүнтэй холбоотой эрхийг авч байгаа явдал биш бөгөөд өвлүүлэгчийн гүйцэтгэвэл зохих үүрэг хариуцлагыг ч мөн адил тухайн өвлөн авсан эд хөрөнгөнд ноогдох хэмжээнд хүлээдэг болно. Банкны зээлтэй бол түүнийг нь бас төлнө гэсэн үг.

Өвлөгч нь өвлүүлэгчийн оршин сууж байсан дүүрэг, аймгийн нотариатчид “ Өвлөх эрхийн гэрчилгээ олгох тухай хүсэлт”-ийг гаргах ба тус гэрчилгээг өвлүүлэгч нас барсан өдрөөс хойш 1 жил өнгөрсний дараа олгодог юм.

 1,2,3-р зэргийн өвлөгч болон өв залгамжлах тухай бусад мэдээллийг дараах видеоноос үзнэ үү. 

Хуваалцах:

LinkedIn

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Эхний сэтгэгдэлээ үлдээнэ үү!

ШИНЭ МЭДЭЭ

3 долоо хоног

Египет ДАШТ-ээс хасагдсаны дараа "шударга бус явдал" боллоо хэмээн бухимдаж, Мессид давуу байдал олгосон гэж буруутгав

Ердийн тоглолтын хугацаа дуусахад ердөө 12 минут үлдээд байх үед Египет Аргентиныг 2:0-ээр тэргүүлж, Дэлхийн аваргын түү...

Египет ДАШТ-ээс хасагдсаны дараа "шударга бус явдал" боллоо хэмээн бухимдаж, Мессид давуу байдал олгосон гэж буруутгав
3 долоо хоног

Ормузын хоолойд газрын тос тээвэрлэгч хөлгүүд халдлагад өртсөний дараа Иранд цохилт өглөө

АНУ Ормузын хоолойд газрын тос тээвэрлэгч гурван хөлөг онгоц халдлагад өртсөний хариуд Ираны эсрэг "хүчтэй цэргийн цохил...

Ормузын хоолойд газрын тос тээвэрлэгч хөлгүүд халдлагад өртсөний дараа Иранд цохилт өглөө
3 долоо хоног

Монголын ирээдүйн хөгжил мэдлэг, технологи, хиймэл оюунд суурилсан эдийн засгаас шалтгаална

Монголд авьяастай инженер, чадварлаг залуус олон бий. Дотоодын стартапууд олон улсын зах зээлд бүтээгдэхүүнээ гаргаж, ам...

Монголын ирээдүйн хөгжил мэдлэг, технологи, хиймэл оюунд суурилсан эдийн засгаас шалтгаална
3 долоо хоног

Хиймэл оюун ухааны эрэлт Японы томоохон компаниудын ашгийг зургаа дахь жилдээ дээд түвшинд хүргэнэ

Хиймэл оюун ухаан (AI)-ы эрэлт эрчимтэй өсөж буйтай холбоотойгоор Японы томоохон компаниуд 2026 оны санхүүгийн жилд цэвэ...

Хиймэл оюун ухааны эрэлт Японы томоохон компаниудын ашгийг зургаа дахь жилдээ дээд түвшинд хүргэнэ
3 долоо хоног

Фаражийг ашиг сонирхлын мэдүүлгээ бүрэн гаргаагүй байж болзошгүй хэргээр шалгуулахаар хүсэлт гаргажээ

Их Британийн цагаачлалын эсрэг байр суурьтай Reform UK намын тэргүүн Nigel Farage-ийг хүлээн авсан ашиг тус, дэмжлэгээ б...

Фаражийг ашиг сонирхлын мэдүүлгээ бүрэн гаргаагүй байж болзошгүй хэргээр шалгуулахаар хүсэлт гаргажээ