📅 🌤️ УБ °C Үүлэрхэг
Валютын ханш:
USD 3,420 +7.50 EUR 4,173 -3.78 JPY 23.45 +2.10 GBP 4,890 +5.20 CNY 528 0.00 KRW 2.87 -1.25 RUB 38.50 +4.30 CHF 4,350 0.00 USD 3,420 +7.50 EUR 4,173 -3.78 JPY 23.45 +2.10 GBP 4,890 +5.20 CNY 528 0.00 KRW 2.87 -1.25 RUB 38.50 +4.30 CHF 4,350 0.00

Шүүх дээр Илон Маск өөрийн жиргээгээр өөрөө няцаагдлаа

Elon Musk Калифорнийн холбооны шүүхэд OpenAI-ийг үүсгэн байгуулагчид ашгийн бус байгууллагыг ашиг хонжоо хайсан бүтэц болгон өөрчилсөн гэж мэдүүлсэн ч шүүхийн танхимд өөрийнхөө өмнөх мэдэгдэлтэй зөрчилдөх тайлбар хийжээ.

Шүүхийн үеэр Маск “Tesla одоогоор хүний түвшний хиймэл оюун ухаан буюу AGI хөгжүүлэхгүй байгаа” гэж мэдэгдсэн байна. Гэвч тэрээр хэдхэн долоо хоногийн өмнө өөрийн X хуудсандаа “Tesla AGI бүтээх компаниудын нэг болно” хэмээн бичиж байсан нь шүүх дээр сөхөгджээ.

Мөн Маск өмнө нь OpenAI-д 100 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн гэж олон нийтэд хэлж байсан ч бодит дүн нь 38 сая ам.доллар байсан талаар өмгөөлөгчид дурдсан байна. Харин Маск өөрийн нэр хүнд, харилцаа холбоо үлдсэн зөрүүг нөхсөн гэж тайлбарлажээ.

Энэ хэрэг нь OpenAI анх хүн төрөлхтний төлөөх ашгийн бус байгууллага байсан уу, эсвэл хөрөнгө оруулалт татахын тулд зайлшгүй арилжааны бүтэц рүү шилжсэн үү гэдгийг шийдэх чухал маргаан болж байна. Маск маргааш дахин шүүхийн танхимд мэдүүлэг өгөхөөр болжээ.

Эх сурвалж: Techcrunch.com

Таг: Олон улс

Хуваалцах:

LinkedIn

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Эхний сэтгэгдэлээ үлдээнэ үү!

ШИНЭ МЭДЭЭ