Өдөрт дунджаар 30 ба түүнээс дээш минут хурдан алхах нь зүрхний өвчин, тархины цус харвалтын эрсдэлийг 35 хувиар, чихрийн шижин хоёрын эрсдэлийг 40 хувиар бууруулдаг гэж Австралийн Зүрхний сан мэдэгджээ.
Мөн хоол идсэний дараа 10–15 минут алхах нь цусан дахь сахарын хэмжээг бууруулахад тусалдаг бөгөөд алхалт нь үе мөчний шингэний эргэлтийг сайжруулж, ясны сийрэгжилтээс сэргийлэх хамгийн аюулгүй хөдөлгөөний нэг юм.
Эх сурвалж: Heart Foundation Australia
Сэтгэгдэл (0)
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Эхний сэтгэгдэлээ үлдээнэ үү!