📅 🌤️ УБ °C Үүлэрхэг
Валютын ханш:
USD 3,420 +7.50 EUR 4,173 -3.78 JPY 23.45 +2.10 GBP 4,890 +5.20 CNY 528 0.00 KRW 2.87 -1.25 RUB 38.50 +4.30 CHF 4,350 0.00 USD 3,420 +7.50 EUR 4,173 -3.78 JPY 23.45 +2.10 GBP 4,890 +5.20 CNY 528 0.00 KRW 2.87 -1.25 RUB 38.50 +4.30 CHF 4,350 0.00

Дэлхийгээс олборлосон эрх чөлөөний жинхэнэ эзэн нь хэн бэ, агуулга нь юу вэ

 

  Эрх чөлөө гэж юу вэ. Аливаа улсын иргэд төрд нөлөөлтөл үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлдэг улс орнуудад эрх чөлөөт ардчилсан нийгэм оршин тогтнож байдаг билээ. Тэгвэл ардчилсан гэх тодотголтой боловч жинхэнэ утгаараа зөвлөлдөх ардчилал хэрэгждэггүй улс орнууд дэлхий дээр олон болж байгаа ч Монголд зөвлөлдөх ардчилал харьцангуй сайн хөгжиж буйг олон улсын эрдэмтэд өнөөдрийн “Ардчилалын дархлаа” бүс нутгийн хурлын үеэр онцолж байна.

Төр нь иргэдээ сонсдог, харилцан ойлголцол дээр шийдвэр гаргадаг тогтолцоог дэлхий нийтэд жинхэнэ ардчилал буюу "Зөвлөлдөх ардчилал" гэдэг билээ.  

Өөрөөр хэлбэл, зөвхөн иргэдийн саналыг сонгуулийн үеэр авах биш, сонгуулиас бусад цаг үед ч иргэд олон нийтийг сонсож, тэдний саналыг төрийн шийдвэрт нөлөөлүүлэх харилцан итгэлцлийн тогтолцоо юм.

Тэгвэл иргэдийн үгийг төрийнхөө шийдвэрт тусгах энэхүү тогтолцоо дэлхий нийтэд хүртэл улам бүр хэрэгжихгүй болж буй ч  Монголд эсэргээрээ харьцангуй амжилттай хэрэгжиж буйн учир шалтгаан юу бэ гэх асуудал урган гарна.

Үүнд төрийн томоохон зарим албан тушаалтнууд чамгүй хувь нэмрээ оруулжээ. Тодруулбал, Ерөнхий сайд асан Г.Занданшатар АНУ-ын Стэнфордын их сургуульд зочин судлаачаар ажиллаад ирэхдээ шинэ бодол, шинэ онол олныг тээж ирсний нэг нь "Зөвлөлдөх ардчилал” юм байна. Тэрбээр 2013 оны 12 дугаар сараас Стэнфордын их сургуулийн Зөвлөлдөх ардчиллын хүрээлэнд судлаачаар ажиллаж, хөгжиж буй орнуудын ардчилсан хөгжлийн загварыг хөгжингүй орнуудын ардчилалтай харьцуулан судалсан байдаг. 

Мөн зөвлөлдөх ардчиллын онолыг Монголд нэвтрүүлэх чиглэлээр нэлээд идэвхтэй ажилласан бөгөөд орчин цагийн ардчиллын судалгааны тэргүүлэх эрдэмтдийн нэг Ларри Даймонд, Стэнфордын их сургуулийн Зөвлөлдөх ардчиллын хүрээлэнгийн захирал Жэймс Фишкин, тус сургуулийн профессор Карл Айкенбэри нарын эрдэмтдийг Монголд урьж лекц уншуулан, ном бүтээлийг нь монгол хэлээр орчуулан хэвлүүлж, ардчилалыг хөгжүүлэхэд нэлээд хувь нэмрээ оруулжээ.

Мөн тэрээр Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга байхдаа Стэнфордын их сургуулийн Зөвлөлдөх ардчиллын хүрээлэнгийн захирал, Улстөр судлалын хүндэт профессор, Жеймс С.Фишкиний бичсэн “Зөвлөлдөх ардчилал, ардчиллын гажуудлыг засаж чадах уу” номыг орчуулан түгээсэн билээ.

Үүнээс гадна  Азийн сан, Стэнфордын их сургуулийн дэмжлэгтэй “Иргэдийн оролцоо-Хотын маргааш” Монголын анхны зөвлөлдөх санал асуулга” төслийг хамтран удирдаж, Нийслэлийн зөвлөлдөх санал асуулгын зөвлөх хорооны даргаар ажиллаж байсан юм.

Мөн  Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулийг санаачлан  УИХ 2019 онд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулуулсан нь томоохон алхам болсон байдаг. 

2023 онд Монгол Улсын 3.4 сая иргэнийг төлөөлсөн 700-800 хүнийг эх орны өнцөг булан бүрээс санамсаргүй түүврийн аргаар сонгон,  санал, асуулга явуулж, тэндээс гарсан дүгнэлтийн дагуу Үндсэн хуулийн өөрчлөлтүүд болон бусад шийдвэрүүдийг гаргасан нь түүний олон улсаас олборлож ирсэн "Зөвлөлдөх ардчилал"-ыг Монголдоо хөгжүүлж буй ажлынх нь тод жишээ болсон.

Мөн Г.Занданшатар 2011 онд Гадаад харилцааны сайдаар ажиллаж байхдаа Монгол Улсын Гадаад бодлогын үзэл баримтлалыг боловсруулан батлуулсан нь   олон улсын эрх зүйн хүрээнд улс төр-дипломатын аргаар хангах тулгуур баримт бичиг болж чадсан. Тиймдээ ч тэрээр "Ардчиллын дархлаа" бүс нутгийн хурлыг Монголдоо 4 дэх удаагаа хамтран амжилттай зохион байгууллаа.

Энэхүү хурлыг зорин ирсэн гадны эрдэмтэн, судлаачид  "Зөвлөлдөх ардчилал"-ын загварыг дэлхийгээс олборлон авчирч, эх орондоо улам өргөжүүлэн хөгжүүлж буй хүн бол Монголын Ерөнхий сайд  асан Г.Занданшатар гэдгийг онцгойлон яриандаа тодотгож байлаа.

 

Хуваалцах:

LinkedIn

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Эхний сэтгэгдэлээ үлдээнэ үү!

ШИНЭ МЭДЭЭ

3 долоо хоног

Египет ДАШТ-ээс хасагдсаны дараа "шударга бус явдал" боллоо хэмээн бухимдаж, Мессид давуу байдал олгосон гэж буруутгав

Ердийн тоглолтын хугацаа дуусахад ердөө 12 минут үлдээд байх үед Египет Аргентиныг 2:0-ээр тэргүүлж, Дэлхийн аваргын түү...

Египет ДАШТ-ээс хасагдсаны дараа "шударга бус явдал" боллоо хэмээн бухимдаж, Мессид давуу байдал олгосон гэж буруутгав
3 долоо хоног

Ормузын хоолойд газрын тос тээвэрлэгч хөлгүүд халдлагад өртсөний дараа Иранд цохилт өглөө

АНУ Ормузын хоолойд газрын тос тээвэрлэгч гурван хөлөг онгоц халдлагад өртсөний хариуд Ираны эсрэг "хүчтэй цэргийн цохил...

Ормузын хоолойд газрын тос тээвэрлэгч хөлгүүд халдлагад өртсөний дараа Иранд цохилт өглөө
3 долоо хоног

Монголын ирээдүйн хөгжил мэдлэг, технологи, хиймэл оюунд суурилсан эдийн засгаас шалтгаална

Монголд авьяастай инженер, чадварлаг залуус олон бий. Дотоодын стартапууд олон улсын зах зээлд бүтээгдэхүүнээ гаргаж, ам...

Монголын ирээдүйн хөгжил мэдлэг, технологи, хиймэл оюунд суурилсан эдийн засгаас шалтгаална
3 долоо хоног

Хиймэл оюун ухааны эрэлт Японы томоохон компаниудын ашгийг зургаа дахь жилдээ дээд түвшинд хүргэнэ

Хиймэл оюун ухаан (AI)-ы эрэлт эрчимтэй өсөж буйтай холбоотойгоор Японы томоохон компаниуд 2026 оны санхүүгийн жилд цэвэ...

Хиймэл оюун ухааны эрэлт Японы томоохон компаниудын ашгийг зургаа дахь жилдээ дээд түвшинд хүргэнэ
3 долоо хоног

Фаражийг ашиг сонирхлын мэдүүлгээ бүрэн гаргаагүй байж болзошгүй хэргээр шалгуулахаар хүсэлт гаргажээ

Их Британийн цагаачлалын эсрэг байр суурьтай Reform UK намын тэргүүн Nigel Farage-ийг хүлээн авсан ашиг тус, дэмжлэгээ б...

Фаражийг ашиг сонирхлын мэдүүлгээ бүрэн гаргаагүй байж болзошгүй хэргээр шалгуулахаар хүсэлт гаргажээ