Их Британийн цагаачлалын эсрэг байр суурьтай Reform UK намын тэргүүн Nigel Farage-ийг хүлээн авсан ашиг тус, дэмжлэгээ бүрэн мэдүүлээгүй байж болзошгүй гэх үндэслэлээр парламентын Ёс зүйн хяналтын комисст шалгуулахаар хүсэлт гаргажээ.
The Sunday Times сонинд мэдээлснээр, Фараж 2024 онд парламентын гишүүнээр сонгогдохоосоо өмнөх нэг жилийн хугацаанд өөрийн ойрын хамтрагч George Cottrell-оос хамгаалалтын үйлчилгээ, сошиал медиа дэмжлэг болон байрлах байр зэрэг тусламж авч байсан ч үүнийгээ мэдүүлээгүй байж болзошгүй аж.
Фаражийн хэвлэлийн төлөөлөгч дээрх мэдээллийг "үндэслэлгүй, зохиомол" хэмээн няцааж, парламентын ямар ч дүрэм зөрчөөгүй гэж мэдэгдсэн байна.
Фараж одоогоор мөн Тайландад төвтэй криптовалютын хөрөнгө оруулагч Christopher Harborne-оос авсан 5 сая фунт стерлингийн хандивыг мэдүүлэх ёстой байсан эсэх асуудлаар тусдаа мөрдөн шалгалтад хамрагдаж байгаа юм.
Хэрэв түүнийг парламентын ашиг сонирхлын мэдүүлгийн дүрмийг ноцтой зөрчсөн гэж үзвэл Их Британийн парламентын House of Commons-ын гишүүнээс түдгэлзүүлэх хүртэл арга хэмжээ авах боломжтой байна.
Сэтгэгдэл (0)
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Эхний сэтгэгдэлээ үлдээнэ үү!