Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ Засгийн газраа хүчтэй байлгахын тулд дэд сайдын албан тушаалыг сэргээж, УИХ-ын гишүүдээр давхар хашуулах төлөвлөгөө зохиосон ч түүнийгээ өөрчилж, төрийн өмчит компаниудад хяналт, бүтээмжийн менежерийг томилсон байдаг. Тодруулж хэлбэл эдгээр томилогдсон менежерүүд нь компанийн санхүүд хяналт тавих, мөн үр ашгийг дээшлүүлэх зорилго дор томилогдсон. Гэвч эдгээр 128 бүтээмжийн менежерийн цалин хөлс болон унаа, байр бусад хангамжийн зардалд нийт 29 тэрбум төгрөгийг зарцуулж иржээ. Тэгвэл Монгол улсын ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газар бүх шатанд төсвийн хэмнэлтийн горимыг сахин, үр ашиггүй зардлыг танах, төрийн чиг үүргийн давхардлыг арилгаж, орон тоог үе шаттай цөөлөх шийдвэрийг гаргасан. Энэ хүрээнд дээр дурдсан 128 бүтээмжийн менежрийг цомхотгон 29 тэрбум төгрөгийн зардлыг хэмнэхээр засгийн газраас шийдвэрлэжээ.
128 бүтээмжийн менежрийг цомхотгон 29 тэрбум төгрөгийн зардлыг хэмнэхээр засгийн газраас шийдвэрлэжээ
Хуваалцах:
ШИНЭ МЭДЭЭ
1 долоо хоног
Цаг үеийн анализ #1
АН-ын бүлэг завсарлага авснаар төсөв хэлэлцэх УИХ-ын чуулган түр саатаад байна
1 сар
Онгоцны ослоос амьд үлдсэн онгоцны үйлчлэгчээ хийсээр байх болно гэв
Ослоос долоон сарын дараа дахин онгоцонд сууж, яг тэр Токио–Осака чиглэлээр ниссэн байна.
1 сар
Менежерийн буруу шийдвэр хоёр ажилтны аминд хүрэв
Японы AEON Mall Kumamoto худалдааны төвд үйл ажиллагаа явуулдаг Habita нэртэй гоо сайхан, гэр ахуйн барааны дэлгүүрийн о...
1 сар
Орон нутгийн замын төлбөрийг 10 дахин нэмэгдүүлж 10 мянга болгохыг эсэргүүцэх өргөдөлд гарын үсэг цуглуулаад эхэлжээ
Замын чанарыг сайжруулах, засвар арчлалтыг тогтмолжуулах шаардлагатайг иргэд ойлгож байгаа. Гэвч аливаа төлбөр, хураамжи...
1 сар
Испанийн Сеутад олон мянган цагаач нэвтрэхийг оролдож, олон хүн амиа алджээ
Испанийн хойд Африк дахь автономит нутаг Сеута хотод Мароккогоос олон мянган цагаач Испанийн нутаг дэвсгэрт нэвтрэхийг о...
Сэтгэгдэл (0)
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Эхний сэтгэгдэлээ үлдээнэ үү!