Израил, Ираны харилцан цохилт бүс нутгийг сүйрлийн ирмэгт авчирлаа
Бахрейн улс Ираныг өөрийн стратегийн чухал объект болох ус давсгүйжүүлэх үйлдвэр рүү халдсан гэж албан ёсоор буруутгалаа. Ундны усыг хангадаг үйлдвэр ажиллахгүй байх нь энгийн иргэд усны хомсдолд орох эрсдэл тулгарч байна.
Хариу арга хэмжээ болгон Израил улс 3-р сарын 7 нд Ираны нийслэл Тегеран дахь газрын тосны агуулахыг бөмбөгдлөө. Цохилтод нийслэл дэх газрын тос боловсруулах гол үйлдвэр болон Караж хот дахь газрын тосны бааз өртсөн байна. Ираны улаан хавирган сар нийгэмлэгийн мэдээлснээр, газрын тосны агуулахад гарсан дэлбэрэлтийн улмаас хортой нүүрстөрөгч нэгдэл, хүхэр, азотын хүчил ихээр дэгджээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп болон Израилийн Ерөнхий сайд Б.Нетаньяху нар Ираны засаглалыг солих хүртэл довтолгоогоо зогсоохгүй гэдгээ хатуу мэдэгдээд байна. Одоогийн байдлаар энэхүү дайны улмаас Иранд 1,230, Ливанд 300 гаруй хүн амь үрэгдэж, бүс нутаг бүхэлдээ хүмүүнлэгийн болон эдийн засгийн хямралд ороод байна.
Эх сурвалж: CNN news, BBC news
Сэтгэгдэл (0)
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Эхний сэтгэгдэлээ үлдээнэ үү!