📅 🌤️ УБ °C Үүлэрхэг
Валютын ханш:
USD 3,420 +7.50 EUR 4,173 -3.78 JPY 23.45 +2.10 GBP 4,890 +5.20 CNY 528 0.00 KRW 2.87 -1.25 RUB 38.50 +4.30 CHF 4,350 0.00 USD 3,420 +7.50 EUR 4,173 -3.78 JPY 23.45 +2.10 GBP 4,890 +5.20 CNY 528 0.00 KRW 2.87 -1.25 RUB 38.50 +4.30 CHF 4,350 0.00

Өв соёл: Монгол адууны бахархалт түүх, хурдан хүлгийн онцлох шинж

Тал нутгийн салхийг сөрөн давхих монгол адуу бол хийморь, хүч чадал, тусгаар тогтнолын бэлгэдэл билээ.
13-р зуунд Монголчууд дэлхийн талыг эзэгнэхэд монгол морь л тэнд хүргэсэн. Нүүдэлчдийн амьдрал, дайн тулаан, алсын аянд морь л монгол хүний хамгийн үнэнч нөхөр байсаар ирсэн.
Дэлхийн II дайны жилүүдэд Монгол Улс Зөвлөлт Холбоот Улсад ойролцоогоор 500,000 гаруй морь нийлүүлсний 32,000-ийг нь малчид өөрсдийн адуунаасаа бэлэглэж байжээ.
1943 он гэхэд Зөвлөлтийн фронт дээрх 5 морь тутмын 1 нь Монгол морь байсан хэмээн түүхнээ тэмдэглэгдэн үлдсэн байдаг.
Булчинлаг, өргөн цээж, богино хөлтэй, урт өтгөн дэл сүүлтэй, хүч бяр ихтэй, тахийн удамт монгол адууг анх 600 жилийн өмнөөс, төв азийн нүүдэлчид гаршуулсан түүхтэй.
Хурдан, жороо зэрэг төрлөхийн өгөгдөлтэй адуу гэж бий. Тухайлбал, хандгай шиг толгойтой, Бугын чац шиг нарийхан шилбэтэй, урт хүзүүтэй, өргөн цээжтэй, булчинлаг гуятай, дөрвөн хөл нь салхи зүсэх мэт самарч давхиж байвал хурдан адууны шинж гэдэг.
Харц нь ширүүн, үс нь олон эргүүлэгтэй бол сайн морь гэж үздэг бөгөөд даага шүдлэн насандаа хулганын нүд мэт бүлтгэр, сэргэлэн харцтай, хүнийг холоос угтан харч байвал хурдан хүлэг болох гол шинж гэж Монголын уламжлалт “Хүлгийн шинжийн судар”-т бичигдэн үлджээ.
Таг: Нийгэм

Хуваалцах:

LinkedIn

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Эхний сэтгэгдэлээ үлдээнэ үү!

ШИНЭ МЭДЭЭ