📅 🌤️ УБ °C Үүлэрхэг
Валютын ханш:
USD 3,420 +7.50 EUR 4,173 -3.78 JPY 23.45 +2.10 GBP 4,890 +5.20 CNY 528 0.00 KRW 2.87 -1.25 RUB 38.50 +4.30 CHF 4,350 0.00 USD 3,420 +7.50 EUR 4,173 -3.78 JPY 23.45 +2.10 GBP 4,890 +5.20 CNY 528 0.00 KRW 2.87 -1.25 RUB 38.50 +4.30 CHF 4,350 0.00

Toyota-ийн дампуурлаас гарсан түүх

 
Дэлхийд алдартай Тоёота компанийн үүсгэн байгуулагч Sakichi Toyoda энгийн бизнес эрхлэгч зохион бүтээгч хүн байсан бөгөөд 1800-аад оны сүүл үеэс эхлэн хүүтэйгээ хамтран автомат нэхмэлийн машин зохион бүтээж үйлдвэрлэлийн хувьсгал хийжээ. Тэдний “Алдаа гарвал машин өөрөө зогсох ёстой” гэсэн зарчим нь хожим Toyota-ийн философийн суурь болж чаджээ.
Түүний хүү Кичиро Тоёода Япон улс өөрийн автомашинтай болох ёстой гэсэн мөрөөдөлтэйгөөр 1937 онд Нэхмэлийн компанийн автомашины хэлтсийг салгаж Toyota Motor Company-г байгуулжээ. Анхны Model автомашин нь чанар, хүчин чадлаараа барууны үйлдвэрүүдээс хоцрогдсон байгаа нь илт байв.
Тэгээд ч дэлхийн хоёрдугаар дайн өрнөж байсан тул тэр үед цэргийн зориулалттай машин үйлдвэрлэх болсон юм. Дайны дараа үйлдвэр эвдэрч, зах зээлгүй болж, мөнгөний урсгал ч тасарсан.
1949 он гэхэд компанийн санхүү дампуурлын ирмэгт хүрч, 1950 онд борлуулалтгүй болж, асар их өр үүсэж, ажилчид нь эсэргүүцэл илэрхийлэн, ажил хаях болжээ.
Ингээд борлуулалтгүй, ажилчид ч үгүй болсон тул Тоёота компаниа цоо шинээр өөрчлөн байгуулаад үзжээ. Түүний гол баримталсан зарчим нь илүүдэл бүхнийг устгах, Жаст ин тайм буюу яг хэрэгтэй үед үйлдвэрлэх, алдаа гарвал шууд зогсоож засах байжээ.
Ингэж хичээсний үр дүнд зардал буурч, чанар сайжирч, ашигтай болж эхэлсэн байна. Ингээд ашигтай ажиллаж байсан ч 2008-2011 онд дахин уналтад орох болсон юм. Энэ үедээ тэд түр зуурын их ашиг биш, урт хугацааны итгэлцлийг бий болгохыг зорьж эхэлсэн. Хэрэглэгчдийн итгэлийг олсны хүчинд шинээр сэргэн мандаж, 20-р зууны гайхамшиг хэмээх нэр хоч авахад хүрсэн, дэлхийн шилдэг компаниудын нэг болж чаджээ. Toyota-ийн амжилт нь ганц бүтээгдэхүүнээс биш, системтэй сэтгэлгээ, сахилга бат, тасралтгүй сайжруулалт, урт хугацааны бодлогоос бүрддэг байна.
 
 
 
 
Таг: Олон улс

Хуваалцах:

LinkedIn

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Эхний сэтгэгдэлээ үлдээнэ үү!

ШИНЭ МЭДЭЭ