📅 🌤️ УБ °C Үүлэрхэг
Валютын ханш:
USD 3,420 +7.50 EUR 4,173 -3.78 JPY 23.45 +2.10 GBP 4,890 +5.20 CNY 528 0.00 KRW 2.87 -1.25 RUB 38.50 +4.30 CHF 4,350 0.00 USD 3,420 +7.50 EUR 4,173 -3.78 JPY 23.45 +2.10 GBP 4,890 +5.20 CNY 528 0.00 KRW 2.87 -1.25 RUB 38.50 +4.30 CHF 4,350 0.00

Ч.Номин сайдын хамаарал бүхий Монгол ТВ нийгмийн даатгалаа 2 жил төлөөгүй гэв

Монгол Улсын Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ч.Номин-той холбоотой гэх Монгол ТВ компанийн талаар анхаарал татсан асуудал сөхөгдөж байна.

Тус компани ажилчдынхаа цалингаас нийгмийн даатгалын шимтгэлийг тогтмол суутгадаг атлаа, түүнийг холбогдох байгууллагад хугацаанд нь шилжүүлэхгүй, удаан хугацаанд төвлөрүүлдэг байж болзошгүй нөхцөл байдал яригдаж байна. Тухайн компанид ажиллаж байсан хүмүүс энэ талаар шүгэл үлээн, сошиалд нийгмийн даатгалын баримтаа дэлгэжээ.

Хэрэв энэ үнэн бол 2024 оноос хойш бүтэн жил гаруйн хугацаанд шимтгэл “төлөгдөөгүй” гэсэн бүртгэл үүссэн байх магадлалтай гэсэн үг.

Ийм нөхцөл байдал үүссэн тохиолдолд хамгийн их хохирол амсах хүмүүс нь ажилчид өөрсдөө байдаг. Тэд эрүүл мэндийн үйлчилгээ авахад хүндрэлтэй болох, зээл, нийгмийн баталгаатай холбоотой асуудлуудад саад учрах зэрэг бодит эрсдэлтэй нүүр тулдаг.

Хууль, журмыг хэрэгжүүлэх үүрэгтэй төрийн өндөр албан тушаалтантай холбоотой байгууллагын хувьд энэ асуудал бүр ч өндөр хариуцлагын хүрээнд яригдах ёстой. Хуулийн хэрэгжилтэд үлгэрлэх ёстой хүмүүсийн оролцоотой байгууллага ийнхүү асуудалд холбогдож байвал олон нийтийн итгэлд сөргөөр нөлөөлөх нь гарцаагүй.

Иймээс аливаа байгууллага, тэр дундаа олон нийтэд нөлөө бүхий компаниуд эхлээд ажилчдынхаа нийгмийн баталгааг хангах, хууль ёсны үүргээ биелүүлэх нь нэн тэргүүний “соёл” байх учиртай. Үүний дараа л илүү өргөн хүрээнд соёл, үнэт зүйлийн тухай ярих нь илүү бодитой, үнэмшилтэй санагдах биз ээ.

May be an image of text

Таг: Улс төр

Хуваалцах:

LinkedIn

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Эхний сэтгэгдэлээ үлдээнэ үү!

ШИНЭ МЭДЭЭ