Лондон – Их Британийн хаан III Чарльз орчин үеийн түүхэнд татварын төлбөрөө олон нийтэд ил болгосон анхны хаан боллоо.
Хааны ордны жилийн тайланд дурдсанаар III Чарльз 2024–2025 оны санхүүгийн жилд 12.9 сая фунт стерлингийн татвар төлсөн нь түүнийг Их Британийн хамгийн өндөр татвар төлөгчдийн нэг болгож байна. Харин угсаа залгамжлагч ханхүү Уильям мөн хугацаанд 7.76 сая фунтын татвар төлжээ.
Мөн хааны гэр бүлийн үйл ажиллагааг санхүүжүүлдэг Sovereign Grant буюу төрийн санхүүжилтийн үндсэн хэмжээ 2027–2028 он гэхэд бараг 100 сая фунт хүрч өсөхөөр болсон байна. Энэ хөрөнгийг хааны орднуудын засвар, аюулгүй байдал, ногоон эрчим хүчний шинэчлэл зэрэгт зарцуулах аж.
Үүнээс гадна III Чарльз болон хатан Камилла Букингемийн ордон руу нүүхгүй, өмнөхийн адил Кларенс хауст оршин суухаар шийдвэрлэснийг хааны ордон мэдэгджээ.
Сэтгэгдэл (0)
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Эхний сэтгэгдэлээ үлдээнэ үү!